Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэд дарга Ц. Ганболд авлигийн хэрэгт холбогдон эрүү үүсгэн байцаагдаж байна. Түүнийг БНХАУ-ын “Сүрэг агт” ХХК-ний удирдлагад ажлын байрны төлбөрөөс чөлөөлж өгнө гэж хэлээд 130 сая төгрөг авлигадан авсан хэмээн шалгаж байна.
“Сүрэг агт” ХХК-ийн ерөнхий захирал БНХАУ-ын иргэн Зао Ки Конг, гүйцэтгэх захирал Тай Ян Жин, Н. Лхамсүрэн нар шүүгдэгчээр оролцож байна.
Шүүх хурал өчигдөр 10.00 цагт эхэлсэн ч шүүгдэгч Ц. Ганболдын өмгөөлөгч хүндэтгэх шалтгаанаар шүүх хуралд ирээгүйн улмаас шүүх хурал хойшлогдож энэ сарын 30-ны 11.00 цагт хийхээр болов.