Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгодог. Тэгвэл энэ онд тус газраас нийт 31 мянган иргэнд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл өгсөн байна. Эдгээрээс 84,8 хувь нь БНХАУ-ын иргэн байгаа бол 4,1 нь ОХУ, 1,8 нь БНСУ, 1,1 хувь нь АНУ-ын иргэд байгаа аж. Гадаадын иргэдийн хөдөлмөр эрхэлж буйг нь ангилж үзвэл уул уурхайн салбарт 47,2 хувь, барилгад 28,6, тээвэр холбоонд 2,9, боловсруулах үйлдвэрт 5,7, худалдаа үйлчилгээний салбарт 6,7, зочид буудал, зоогийн газарт 0,6 хувь нь ажиллаж байна.