Ойрын өдрүүдэд хулгай, дээрмийн хэрэг ихээр гарч байгаа учраас иргэдэд сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна. Өчигдөр л гэхэд 593 гэмт хэрэг, зөрчлийн мэдээ ирснээс гэмт хэргийн шинжтэй дөрөв, танхай, хулгайн хэрэг зургаа, зам тээврийн зөрчил 34 гарсан байна. Мөн Хан-Уул дүүрэгт иргэн А-г гэртээ харьж явахад нь үл таних гурван залуу далан тус газар нь хутгалан дээрэмдсэн байна.