Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээрийн отрядын дарга байсан хурандаа Б. Батболд Ганц худгийн урьдчилан хорих төвд өлсгөлөн зарласан тухай өмнө нь мэдээлж байсан. Гэтэл түүний бие муудаж өлсгөлөнгөө зогсоож, эмчилгээ хийлгэж байна. Хурандаа Б. Батболд офицер Д. Булганыг зодож амь насыг нь хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн байцаагдаж байгаа билээ. Түүний хэргийг прокурор хянаж эхэлсэн бөгөөд удахгүй шүүхэд шилжүүлж гэм буруутай эсэх нь тодорхой болох юм.