Аргентин улсын Сантиаго хотод болсон таеквондогийн Дэлхийн цомын анхдугаар наадамд олон улсын шүүгч, тамирчин Н.Гэрэлмаа эх орноо төлөөлж өрсөлдөв. Тэрбээр тус тэмцээнд албан ёсны шүүгчээр уригдаж, тулааныг дэнслэхийн зэрэгцээ тамирчнаар оролцохоор бүртгүүлсэн бөгөөд эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд түрүүлж, аварга боллоо. Н.Гэрэлмаа нь Монголын эмэгтэй таеквондочдоос анх удаа дэлхийн аварга болсон тамирчин юм. Тодруулбал, 2019 онд Болгарын Пловдив хотод зохион байгуулсан ДАШТ-ий ганцаарчилсан тулааны төрөлд алтан медаль хүртэж байв. Түүнчлэн хатуу бие хугалах болон тоот дасгал хийх төрөлд удаалан, тус бүр мөнгөн медальтай ирсэн билээ.