Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, улмаар эрэлтэд нь нөлөөлж болзошгүй гэсэн болгоомжлол үүссэнтэй холбоотойгоор Лондоны металлын биржид өнгөрсөн баасан гарагт зэсийн үнэ сүүлийн долоон сар гаруйнхаа доод түвшинд ойртов. Суурь металлын ханш зургаан долоо хоног дараалан хямдарсныг “Reuters” мөн уламжиллаа.
Баасан гарагт дээрх биржид гурван сарын дараа худалдах тонн зэсийн үнэ 9090 ам.доллар болжээ. Тэгвэл Шанхайн фьючерсийн биржид зургадугаар сард нийлүүлэх зэсийн ханш нэг хувиар хямдран, тонн нь 70 710 юань (10 417 ам.доллар)-тай дүйсэн аж. Дэлхийн эдийн засгийн барометр гэгддэг уг таваарын үнэ өнгөрсөн гуравдугаар сард 10 845 “ногоон”-д хүрч байсантай харьцуулахад өдгөө 19 гаруй хувиар буураад байгаа юм. Баасан гарагт тонн зэсийн ханш 9063.8 ам.доллартой тэнцэж байлаа.
Ц.Ундрах