Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Talon energy” компани өнгөрсөн дөрөвдүгээр сарын эцсээр 11 сая австрали долларын (7.8 сая ам.доллар) хувьцаа арилжсан талаараа баасан гарагт мэдээлснийг naturalgasworld.com цахим хуудас дамжуулав. Уг санхүүжилтийг Австрали дахь “Walyering” болон Монгол дахь “Гурвантэс XXXV” төслийн хайгуул, үнэлгээ хийхэд зарцуулах аж. Тус компани мөн нэмж хувьцаа арилжин дөрвөн сая австрали доллар босгохоор төлөвлөж буй гэнэ. Ташрамд дурдахад, нүүрсний давхаргын метан хийн “Гурвантэс XXXV” төслийн талбай нь Монгол, Хятадын хилээс 20 км-ийн зайд, 8400 ам км талбайг эзэлдэг байна. Мөн Хятадын хойд хэсгийн хий дамжуулах, түгээх сүлжээтэй ойр байрладаг аж.