Япон улсаас тусламжаар ирсэн 20 тн хувцас үнэ төлбөргүй тарааж байгаатай холбоотой дэнжийн 1000 орчимд иргэд олноор цугларчээ. Дэнжийн 1000, Өрхийн эмнэлгийн зүүн талд 20тн бараа тараах ажил 09:00 цагт эхэлсэн аж. Уг сайн үйлсийн аянга Монгол бөөгийн-Гэр музей, Буянт дэнж төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж буй.
Тус сайн үйлсийн аяны зорилго нь өрх толгойлсон ээж, аав болон амьдралын боломжгүй иргэдэд хувцас хандивлах аж. Өрхүүдээр тараах байсан ч олон нийтийн эрх ашгийг харгалзаж том зааланд, нэгдсэн хэлбэрээр хувцас тараахаар болжээ.