Засгийн газрын өнгөрсөн лхагва /2022.03.23/ гарагийн хуралдаанаар Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төрд авах шийдвэрийг гаргасан билээ. Тэгвэл хуралдаанаас гарсан шийдвэрийн хүрээнд эдийн засагч Л.Наранбаатарыг Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн даргаар түр томилохоор болжээ.
Л.Наранбаатар нь 2002 онд ШУТИС-ийн УУИС-ийг “Уул уурхайн үйлдвэрлэлийн удирдлага” мэргэжлээр бакалавр, 2007 онд Санхүү Эдийн Засгийн Дээд сургууль “Санхүүгийн менежмент” мэргэжлээр Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. Уул уурхайн үйлдвэрлэлийн удирдлагын мэргэшсэн инженер. Австрали Азийн Металлургийн институтын гишүүн. 2008 оноос “Гложекс” ХХК, 2017 оноос “Гложекс Консалтинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирлаар ажиллаж байна.