Украин, ОХУ-ын хооронд үүсэн зэвсэгт мөргөлдөөн манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж болох талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр, Орос Украины мөргөлдөөний талаар Засгийн газрын хуралдаанаар байнга хэлэлцэж байна. Эдийн засгийн хувьд тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй.
ОХУ руу дан импорт хийдэг, манай экспорт маш бага. Гэвч ОХУ-аас шатахууны хэрэглээний 75 хувийг авдаг. Өнөөдрийг хүртэл манай улсад хийж буй шатахууны нийлүүлэлттэй холбоотой ямар нэг саат гараагүй. Шатахууны нийлүүлэлт хэвийн явагдаж байна.
Шатахууны импортлогч дээр бид анхаарал хандуулан ажиллаж байна. Одоо байгаа шатахууны нөөцийг бүрдүүлэхэд Төв банкнаас шатахуун импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгож бий болгосон зүйл юм. Ийнхүү шатахууны нөөц бүрдүүлэх явц дээр ямар нэгэн тасалдал үүсгэхгүйн тулд бид хамтран ажиллана. Харин гашуун болов ч үнэн гэвэл шатахууны гадаад үнэд бид яагаад ч нөлөөлж чадахгүй байна. Тухайлбал, долоо хоногийн дотор 30 доллараар үнэ савлаж байна. Өөрөөр хэлбэл, Украин- ОХУ-ын хоорондын хэлэлцээрийн үр нөлөөнөөс хамаарч долларын ханш тогтворгүй байна.
Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 4-р сарын 1-нээс Эрдэнэс Таван толгой компанийн олборлолтыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан" гэх мэдээллийг өглөө.