“Монголын эдийн засгийн чуулган-2022”-ыг ирэх дөрөвдүгээр сарын 7, 8-нд зохион байгуулахаар болсныг бид өмнө нь мэдээлсэн. Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлэх хүрээнд энэ удаагийн чуулганыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Тус чуулганыг угтаж дээрх бодлогын зургаан зорилт тус бүрээр урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулах аж. Тодруулбал,
- Эрчим хүчний сэргэлт III.21
- Боомтын сэргэлт III.22
- Аж үйлдвэржилтийн сэргэлт III.24
- Хот, хөдөөгийн сэргэлт III.25
- Ногоон хөгжлийн сэргэлт III.28
- Төрийн бүтээмжийн сэргэлт III.29
Урьдчилсан хэлэлцүүлгүүдийг төрийн болон ТББ, хувийн хэвшил, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний болон олон улсын байгууллагын төлөөллийг оролцуулан салбарын яамд зохион байгуулах гэнэ. Улмаар эдгээрээс гарсан санал, зөвлөмжийг “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын үеэр мөн хэлэлцэх юм байна.