Украин улсын Харьков хотод 18 оюутан хорогдох байранд буй. Эдгээр оюутнуудын Монгол дахь данс руу тус бүр 1.2 сая төгрөгийг шилжүүлсэн гэж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр өнөөдөр мэдээлсэн. Гэтэл уг мэдээлэл худал гэж оюутнуудын ар гэрийнхэн үгүйсгэв.
"Харьков хотод гадуур явах хориотой байгаа. Хэрэв гадуур гарвал дайсан гэж үзээд буудна гэсэн учир хоригдох байрнаасаа гарч хүнс авч чадахгүй хүнд байдалд буй. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монгол хүн, Монголын баялаг гэсэн. Тэгвэл дайны байдалтай байгаа улсад Монголын баялаг болсон иргэд чинь байна. Эдгээр иргэдээ авах тал дээр яаралтай хуралдаж, хурдан арга хэмжээ авах шаардлагатай.
Бид ядарсан цагт нэгэндээ туслах нь чухал. Монгол Улсын Ерөнхийлөгч хүнд байдалд байгаа иргэдтэйгээ холбогдоод нөхцөл байдал ямар байна вэ, засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ танилцуулж, сэтгэлийн дэм өгөх хэрэгтэй байна.
Мөн метронд хоног төөрүүлж буй оюутнууд нэг хоногийн хоол, хүнстэй байгаагаа бидэнд хэлсэн. Гэтэл ГХЯ-наас оюутнуудын Монгол дахь данс руу тус бүр 1.2 сая төгрөгийг шилжүүлсэн гэж худлаа мэдээлэл өгч яаж чадаж байна вэ. Бодит байдал дээр найман оюутанд нийт 1,2 сая төгрөг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, нэг оюутанд 150 төгрөгийг өнөөдөр данс руу нь шилжүүлсэн юм. Харин 10 оюутан нь мөнгө байгаад ч хүнс авч чадахгүй байна. Бидэнд өөр тусламж хэрэгтэй байгаагаа илэрхийлсэн" гэв.