Өнөөдөр "Хөвсгөл нуураа хамгаалах үндэсний чуулган" хоёр дахь өдрөө үргэлжилж буй. Чуулганы үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах саналыг хэллээ.
"Хөвсгөл нуурын асуудал бол "Тэрбум мод" хөдөлгөөнтэй тэнцэхүйц хэмжээний том асуудал. Хөвсгөл нуур хамгаалах ажлыг зөвхөн БОАЖЯ-д хариуцуулаад, хаяж болохгүй. БШУЯ, ШУА-тай хамтарч судалгаа хийх болно. Зөвхөн Хөвсгөл нуур бус бүсийн байгаль орчны үнэлгээг хамт хийж, цогцоор нь хамгаалж явах нь зөв. Яагаад гэвэл Хөвсгөл нуурын гол тэжээгч, Дархадын цэнхэр хотгорын томоохон нуурууд ширгэж, усны түвшин багасаж байна. Дархадын цэнхэр хотгорын эх үүсвэр болох Цойцон нуур ширгэж, элсэн манхан үүссэн. Тиймээс судалгаа хийж, цаашид эрдэмтэд судлаачидтай хамтарч ажиллах шаардлагатай" гэлээ.