Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Капитал" банкийг 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр татан буулгасан. Монголбанкны хяналт шалгалтын тайлангаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт нийт 240 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулах тооцоо гарсан. Үүний дагуу эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад "Капитал" банкны харилцахад байсан үлдэгдэл бэлэн мөнгөнөөс тус бүр хоёр даатгалын санд 7.7 тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Битүүмжилсэн эд хөрөнгөнөөс эрүүл мэндийн даатгалын санд 36.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, НДЕГ-т 22.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг шилжүүлж өгсөн. Тухайн газрууд уг шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрсдийн үндэсний зөвлөлөөс гаргасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдан борлуулж, сангуудад эргэн төвлөрүүлэх байдлаар явж буй талаарх мэдээллийг бид нарт өгсөн.
"Капитал" банканд хураагдсан битүүмжлэгдсэн хөрөнгийг шилжүүлэхээр тохирсон. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас үлдэгдэл 118 тэрбум төгрөгийн үнэ бүхий бусад эд хөрөнгийг дээр дурдсан хоёр санд хувь тэнцүүлэн шилжүүлэхээр боллоо. Манай цагдаагийнхан "Капитал" банкны нууц хөрөнгийг илрүүлэхээр ажиллаж байна" гэлээ.