Мэдээ мэдээллийн nuuts.mn сайтын сэтгүүлч С.Будрагчаа Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газар /АТГ/-т хандаад буй. Үүнээс хойш тус сургуульд авилгач, олгархийн хүүхдүүд сурдаг гэх мэдээлэл нийгэмд түгж, 2700 гаруй хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар БШУЯ-ны гадаа гуравдугаар сургуулийн эцэг эхчүүд тайван жагсаал хийж үзэл бодлоо илэрхийллээ.
Тэдний хэлж буйгаар “Бид хүүхдүүдээ зохих журмаар нь элсүүлсэн. Ж.Соронзон захиралд хэзээ ч авилга өгч байгаагүй. Бид сургуулийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун явдаг. Болдог бол Ж.Соронзон захирлыг мянга дахин хувилаад, бусад сургуулийн захиралын орон тоонд оруулчих юмсан. Хэрэв тэгвэл яг гуравдугаар сургууль лугаа хөгжиж чадна.
Хууль хяналтын байгууллага нь энэ асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад сэтгүүлч С.Будрагчаа биднийг “Ж.Соронзон захиралын долоогч нар” гэж харлуулж, гадуурхагдах нөхцөл байдлыг бий болгож байна. Тиймээс бид сайн дурын үндсэн дээр үр хүүхдүүдээ хамгаалахын тулд ажлаасаа чөлөө авч, энд үзэл бодлоо илэрхийлж байна” хэмээв.