ЭМЯ-наас коронавирус халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Манай улсад томуу, томуу төст өвчний идэвхжилт өндөр байна. Өөрөөр хэлбэл, идэвхжилтийн буюу шар түвшинд хүрсэн долоон аймагт, алаг цоог буюу улбар шар түвшинд найман аймаг , улаан түвшинд хүрсэн зургаан аймаг байна. Эдгээр тоо баримт орон нутагт томуу, томуу төст өвчин ихээхэн нэмэгдэж буйг илэрхийлж буй.
Томуугийн үүсгэгчийн шинжилгээ буюу хувилбарын тандалт судалгааг тогтмол хийдэг. Судалгаагаар найман төрлийн вирус тодорхойлогдсон. Тодруулбал, томуугийн H3N2 вирус, бусад нь томуу, томуу төст өвчинг үүсгэгч вирус илэрсэн.
Томуугийн өвчлөл нэмэгдэж байгаатай холбоотойгоор орон нутагт орны тоог нэмсэн. Тухайлбал, Булган, Дархан, Завхан, Өмнөговь, Ховд зэрэг аймгуудад нэмэлтээр ор гарган иргэдэд тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна. Харин нийслэлд Сүхбаатар, Хан-Уул зэрэг дүүрэгт томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүмүүсийг хэвтэн эмчлүүлэх орыг дэлгэсэн " гэлээ.