Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүүхдүүдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ, хоцрогдлын оношилгооны судалгаа болон хоцрогдол арилгах төлөвлөгөөг танилцуулж байна.
Энэ үеэр БолБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "2021-2022 оны хичээлийн жилийн есдүгээр сарын 1-нд эхлүүлэх нөхцөл байдал ямар байсан талаар дүгнэж хэлье. Хоёр жилийн хугацаанд хичээл сургалтыг хаасан тул есдүгээр сарын 1-нд цахим, танхимаар хослосон хэлбэрээр эхлүүлсэн. Үүнд хамгийн их түлхэц болсон зүйл нь дархлаажуулалт байв. Багш нар болон 12-17 насныхан дархлаажуулалтад идэвхтэй хамрагдсанаар бид хугацаандаа шинэ жилийн хичээлээ нээсэн. Ингэхдээ 5/9 зарчмыг баримталсан нь тун оновчтой байсан нь батлагдсан юм.
Хичээлийн жилийн эхний улиралд 69 цэцэрлэг, 413 сургуульд коронавируст халдвар бүртгэгдсэн бөгөөд голомтолж тархаагүй. Энэ нь 5/9 зарчим оновчтой байсныг илэрхийлэл юм" гэлээ.