УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар “ Цар тахлын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулна. Өнөөдөр төсвийн тодотголоо хэлэлцүүлэхийг зорьж байна. Бид тэтгэврийн нэмэгдлийн асуудлыг хэлэлцэж буй. Өндөр настны тэтгэврийг сар бүрийн 1-ний өдөр олгодог. Тэгэхээр өнөөдөр хуулиа баталж, хоёрдугаар сарын 1-нээс тэтгэвэр авагчдынхаа нөхцөл бололцоог хангах ёстой. Тиймээс хоёрдугаар сарын 1-нд ахмадууддаа тэтгэврийг нь нэмэгдэлтэй нь олгохыг зорьж байна" гэв.