Сэтгүүлч У.Оргилмаа руу УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр заналхийлсэн чат явуулсан илгээсэн талаар өнөөдөр хэсэг сэтгүүлчид олон нийтэд мэдээлэл хүргэлээ.
Энэ үеэр сэтгүүлч Ч.Лодойсамбуу хэлэхдээ "Жон Байдены хэвлэлийн албаны дэд дарга өөртэй нь холбоотой баримт дэлгэх гэж байсан сэтгүүлч рүү “I will destroy you” буюу “Би чамайг устгана шүү” гэж заналхийлсэн байна.
Үүнийг сэтгүүлч тэр даруйд нь цагдаад гомдол гаргажээ. Маргааш нь “Бухимдсандаа ингээд биччихжээ гэсэн байна. Энэ явдлын дараа тэр хэвлэлийн албаны дэд даргыг ажлаас нь халсан. Дараа нь хуулийн хариуцлага хүлээлгэжээ.
Гэтэл зарим хүмүүс Зариг.мн болон сэтгүүлч У.Оргилмаагийн кэйсийг зүгээр нэг сүржигнэлээ гэж хүлээж аваад байна. Манай Монгол үгийн хэрэглээнд байдаг. Жишээлбэл, “Тэмцээнд орохдоо алаад өгье, хоорондоо тоглохдоо ална шүү чамайг гээд хэрэглээ талаасаа хүмүүст анхааруулаад байгаа юм шиг байгаа юм. Гэтэл энэ нь олж ална, Заригтай чинь хамт ална” гэж хорсож байгаагаа илэрхийлсэн байгаа нь ноцтой асуудал юм" хэмээлээ.