Замын-Үүд автозамын боомт, ачаа тээврийн асуудлаар Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй албаныхан мэдээлэл хийж байна. Тодруулбал, тэрбээр,
"Энэ сарын 11-ээс Замын-Үүд боомтоор чингэлэг ачааг нэвтрүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 717 чингэлэг ачааг хилээр нэвтрүүлсэн бөгөөд нийт барааны 60 хувь нь барилгын материал байна" гэв.