Коронавирусийн халдвар өмнө нь аваад эдгэрсэн хүн дахин шинэ хувилбараар өвдөх, эрсдэлтэй эсэх талаар ХӨСҮТ-ийн чанарын албаны дарга, ангаах ухааны магистр тэргүүлэх зэргийн халдварын эмч Б.Батсүх дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Коронавиусийн омикрон хувилбар нь бусад вирусийн хувилбараасаа хурдацтай тархаж байгаагаараа ялгаатай. Өөрөөр хэлбэл, дэлхийн олон оронд омикрон хувилбар маш хурдацтай тархаж, өвчлөлийн тоо улам нэмэгдэж буй. Мөн коронавирусийн альфа, дельта хувилбарын халдвар авч байсан хүн дахин омикрон хувилбараар өвдөх магадлалтай.
Уг вирусийг илрүүлэхэд PCR шинжилгээ болон антиген илрүүлэх тестийг ашиглаж байна. Коронавирусийн омикрон хувилбарын эмнэлзүйн нууц хугацаа нь илүү богино буюу 3-5 хоног байна. Харин хавьтал болсон тохиолдолд 5-10 хоног гэрийн тусгаарлалтад байна. Хэрвээ бүүстер тунгаа хийлгэсэн бол гэрийн тусгаарлалтад байх шаардлагагүй гэж үзэж байгаа юм" гэлээ.