Засгийн газар өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэл мэдээллийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа. Тэрбээр, "УОК-оос коронавирус халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгдөг. Өнөөдрийн байдлаар дэлхийн 149 оронд омикрон хувилбар тархаад байна. Тодруулбал, АНУ, Их Британи, Итали, Франц, Дани, Норвеги зэрэг олон улсад уг хувилбар хүчтэй тархаж буй.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн засгийн газрын хуралдааны үеэр гурван чиг үүргийг өгсөн байна. Тодруулбал,
- Вакцины нэмэлт тунгийн хамрагдалтыг идэвхжүүлэх
- Гадаад улсаас ирж байгаа иргэдийг Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор гурав хоног тусгаарлалтын байранд тусгаарлаж байсныг цуцлах
- Гадаадаас ирж байгаа иргэдийн хувьд онгоцны буудал, хилийн боомтуудад PCR шинжилгээнд зайлшгүй хамруулах ёстой бөгөөд энэхүү шинжилгээг олон улсын жишгийн дагуу төлбөртэй болгох гэжээ.
Ерөнхий сайдын өгсөн эдгээр үүрэг чиглэлтэй холбоотой, хугацааны хувьд хэзээнээс хэрэгжиж эхлэх мэдээллийг өнөөдөртөө багтааж УОК-ын хурлаар өгнө" гэлээ.