Улсын хэмжээнд шүлхий өвчин бүртгэгдсэн 14 аймгийн 66 сум, 131 голомтын хорио цээрийн дэглэм бүрэн цуцалжээ. Харин өнгөрсөн Ням гарагийн байдлаар 11 аймгийн 24 суманд 50 голомт хязгаарлалтын дэглэмд байгаа гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.
2021 онд бэлчээрийн эрүүл ахуйн шаардлагыг хангах зорилгоор улсын хэмжээнд нийтийн эзэмшлийн талбай, зоорь, агуулах, тэжээлийн агуулах, түүхий эд бэлтгэх цэг, малын хашаа, хороо, өтөг бууц, мал, мах бэлтгэх цэг, байр, оффис, муу усны нүх, жорлон, тээврийн хэрэгсэл, малын сэг зэмийн устгалын цэг гээд нийтдээ 43 сая метр квадрат талбайд урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан байна.