Арванхоёрдугаар сарын 24-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 358 дахь өдөр бөгөөд он дуусахад 7 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -20 хүйтэн бол шөнөдөө -24 градус хүйтэн байх нь ээ.
- Аргын тооллын арванхоёрдугаар сарын 24, Сугар гараг. Билгийн тооллын 20, Их морь одтой улаан морь өдөр. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2852.00 зарах нь 2854.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 39.00, зарах нь 39.50 төгрөг, юань авах нь 446.00, зарах нь 447.50 төгрөг, вон авах нь 2.40, зарах нь 2.41 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын тархалтын талаар мэдээлэл өгнө.
- 11.00 цагт СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургууль, "Балдорж" сан хамтран 5 дахь жилдээ зохион байгуулж буй "СЭТГҮҮЛ ЗҮЙН БҮТЭЭЛИЙН ШҮҮМЖИЙН УРАЛДААН V"-ы шагнал гардуулах ёслол Улаанбаатар зочид буудалд болно.
- 12:00 цагт “Бяцхан моцарт” ТББ-аас “Урлагийн боловсролын хөтөч” төсөл хэрэгжүүлж, 4039 хүүхдийг ДБЭТ, Театрын музей, дуурь, балет, галерей, үндэсний хөгжмийн тоглолт үзүүлж, тетраар аялуулан ирээдүйн үзэгчдээ бэлтгэх, урлагийн боловролыг нэмэгдүүлэх, танин мэдүүлэх ажлыг зохион байгуулж буй талаар мэдээлэл хийнэ. ГБХЗХГ-ын 206 тоотод
- 13.00 цагт энэ сарын 28-нд UB PALACE-д болох "Халуун сэтгэлээ дэлгье" хандивын тоглолтын талаар мэдээлэл өгнө. Хэвлэлийн хурал 13:00 цагт Тэнгис кино театрын баруун талд Улаанбаатар радиогийн байрны 2 давхарт эхэлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Ливи улсад Тусгаар тогтнолын баярын өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр дэлхийд Зул сарын өмнөх өдөр тохиож буй.
- 1973 оны энэ өдөр алдарт “Twilight” цувралын зохиолч Стефани Маер (Stephenie Meyer) мэндэлжээ.
- 1969 онд газрын тосны компани Phillips Petroleum нь Норвегт анхны нефтийн үйлдвэрээ нээжээ.
- Дэлхийн I дайны үед 1914 оны 12 сарын 24-ний Зул сарын баярын үдэш Английн ба Германы хоорондоо дайтагч талуудын нийт 100 000 орчим цэргүүд түр эвлэрч бүтэн оройжингээ ба дараа өдөр нь хамтарч Зул сарын баярыг тэмдэглэжээ. Тэр үеэр Германы цэргүүд нуувчиндаа сүлд мод чимэглэж лаа асааж Зул сарын ёслолын дуу дуулхад Английн цэргүүд баярынхаа дууг дуулж эсрэг талын цэргүүд нэг нэгэнтэйгээ мэндчилж бэлэг солилцож эхэлжээ.