12 дугаар сарын 23-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 357 дахь өдөр бөгөөд он дуусахад 8 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 17 хэм хүйтэн бол шөнөдөө 31 хэм хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 19, Үнэг одтой, хөхөгчин могой өдөр. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхэд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, хонь, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2850.00 зарах нь 2853.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 38.00, зарах нь 39.00 төгрөг, юань авах нь 446.00, зарах нь 447.50 төгрөг, вон авах нь 2.40, зарах нь 2.41 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт "Хэвлэлийн хүрээлэн"-д "Виртуал хөрөнгийн эргэн тойронд..." хэлэлцүүлэг болно.
2. 11.30 цагт Монголын Үндэсний музейд ЭМЯ болон Монголын үндэсний музей хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.
Төрийн ордонд
3. 10.00 цагт Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болно.10.00 цагт "Парламентын боловсрол" хөтөлбөрийн нээлт болно.
"Монгол ньюс" мэдээллийн төвд
4. 11.30 цагт нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгээс Архины зохистой хэрэглээг бий болгох саналын агуулга, Монгол Улсын гурван бүсэд албадан эмчилгээний төв барих талаар мэдээлнэ.
5. 12.00 цагт Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос шатахууны чанар, стандартын асуудлаар мэдээлнэ.
6. 12.30 цагт иргэд "Эрүү шүүлтийг таслан зогсооё" сэдвээр мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1933 оны энэ өдөр Японы одоогийн эзэн хаан бөгөөд Японы уламжлалт дэс дарааллаар 125 дахь эзэн хаан Акихито мэндэлжээ.
- Өнөөдөр Египетэд Ялалтын баярын өдөр тохиож байна.
- 1981 оны энэ өдөр Аргентины алдарт хөлбөмбөгийн тамирчин Mario Santana мэндэлжээ.
- 1979 онд Афганистан дахь ЗХУ-ын дайн: ЗХУ Афганастаны нийслэл Кабулыг эзлэн авч байжээ.