12 дугаар сарын 22-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 356 дахь өдөр бөгөөд он дуусахад 9 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -15 хүйтэн бол шөнөдөө -34 градус хүйтэн байх нь ээ.
- Аргын тооллын 12 сарын 22, Буд гараг. Билгийн тооллын 18, Найралт эх одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба морь, могой жилтнээ сөрөг муу нөлөөлтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй.
- "Уран уургач" валют арилжааны төвд ам.долларын ханш 2851.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.00 төгрөг, юань 446.00 төгрөг, вон 2.40 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.30 цагт ЭМЯ-нд “Сүрьеэгийн илрүүлэлт, далд халдварын эмчилгээг эрчимжүүлэх нь" хэвлэлийн хурал болно. Утас: 89188189, 86885060
2. 12.00 цагт “Өдрийн сонин"-ы Мэдээллийн төвд Монголын зохиолчдын эвлэлээс “Болор цом” яруу найргийн наадмын талаар мэдээлнэ.
Төрийн ордонд
3. 10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
4. 10.30 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
5. 11.00 цагт “Их засаг” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.
6. 14.00 цагт “Их засаг” танхимд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хуралдана.
7. 14.00 цагт Жанжин Д.Сүхбаатар” танхимд “Хүн ам, удмын сангийн аюулгүй байдал" хэлэлцүүлэг болно.
8. 14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд "Эдийн засгийн төлөвлөлт ба хөгжлийн бодлого, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө" хэлэлцүүлэг болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр жилийн хамгийн богино өдөр, урт шөнө тохиож байна
- Францын Шинжлэх ухааны академи байгуулагдав
- Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний төрсөн өдөр