Өнөөдөр гадаа 9 хэм хүйтэн байна. Цаг агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Арванхоёрдугаар сарын 20-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр Григорийн тооллын жилийн 355 дахь (өндөр жил бол 356 дэх) өдөр юм. Мөн он дуустал 10 өдөр үлдэж байна.
- Цаг агаар өдөртөө 9 хэм хүйтэн бол шөнөдөө 21 хэм хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын давхарласан 17. Ангараг гараг. Өглөгт охин одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, харагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй бөгөөд өнгө зүс доройтно хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2853.00, зарах нь 2855.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 39.30, зарах нь 39.80, юань авах нь 447.20, зарах нь 448.20 төгрөг, харин вон авах нь 2.40, зарах нь 2.41 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд
- 9.00 цагаас Блю скай зочид буудалд эхэлсэн Эрүүл мэндийн салбар-100 жил эрдэм шинжилгээний бага хуралтай.
- 9.00 цагт “Туушин” зочид буудалд Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр 2021 онд хамтран хэрэгжүүлсэн ажлын тайлангийн хурал болно. Утас: 99112652
- 9.00 цагт Баянгол дүүргийн VIII хорооны Иргэний танхимд ажлын байрны өдөрлөг болно. Утас: 91399149
- 10.00 цагт БХИС-ийн “Сүбээдэй” танхимд Батлан хамгаалах яамны 110 жилийн ойд зориулан “Зүүн хойд Азийн аюулгүй байдал: Итгэлцлийг бэхжүүлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
- 11.00 цагт МҮЭХ-ноос 23 дугаар их хурлаас гарсан шийдвэрийг танилцуулна.
- 12.00 цагт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүчирхийллийн хохирогч болсон бага насны охины өмгөөлөгч мэдээлэл хийнэ. Утас: 99136259
Төрийн ордонд
- 9.30 цагт “E-Mongolia” мэдээллийн цэгт УИХ-ын гишүүн Н.Учрал, ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
- 10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
- 11.00 цагт “Үндсэн хууль” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
- 14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороо хуралдана.
Энэ өдөр дэлхийн түүүхэнд:
- 1913 — «New York World» сонин анх удаагаа үгийн сүлжээ хэвлэжээ. Үгийн сүлжээг Артур Уинн зохиожээ.
- 1928 — Бразилд Тупансиретан хот үүсгэн байгуулагдав.
- 1937 — Уолт Диснейн анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино “Цасан гуа ба долоон одой” нээлтээ хийжээ.
- 1957 — Гондурас үндсэн хуулиа батлав.
- 1963 — Францын олон нийтийн телевизийн гол суваг болох “France 2” үүсгэн байгуулагджээ.
- 1988 - Ан-225 «Мрия» онгоцны анхны нислэг болжээ.