Өнөөдөр гадаа 9 хэм хүйтэн байна. Цаг агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
12 дугаар сарын 20-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 354 дахь өдөр бөгөөд он дуусахад 11 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 9 хэм хүйтэн бол шөнөдөө 21 хэм хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын давхарласан 16, Хэрцгий охин одтой, хар бар өдөр. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлэгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлэлцээ буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2853.00, зарах нь 2855.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 39.30, зарах нь 39.80, юань авах нь 447.20, зарах нь 448.20 төгрөг, харин вон авах нь 2.40, зарах нь 2.41 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд
- 10.00 цагт Төрийн ордонд УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.
2. 10.00 цагт МУИС-ийн Номын санд Төр, нийгмийн зүтгэлтэн Далай Чойнхор ван Г.Цэдэнсономын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан "Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу: Түүх, шашин, соёлын асуудал" эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99717977
3. 10.00 цагт БОАЖЯ-нд тус яамны удирдлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НХМГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлнэ. Утас: 94044104, 88862678
4. 12.00 цагт "UB Grand" зочид буудалд "No double standard" хөдөлгөөнөөс УИХ иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж байгаа талаар мэдээлнэ. Утас: 88194025
Энэ өдөр дэлхийн түүүхэнд:
- Өнөөдөр Олон улсын хүний эв санааны нэгдлийн өдөр тохиож байна.
- 1995 онд НАТО Босни ба Херцеговинагийн Холбооны Улсад энхийг сахиулах үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
- 2007 онд II Элизабет хатан хаан Их Британийн хамгийн урт насалсан хатан хаан болжээ. Түүнээс өмнө Викториа хатан хаан 81 жил 7 сар 29 хоног амьдарснаараа хамгийн урт насалсан хатан хаан болж байжээ.
- 1999 онд Португал улс Макаог БНХАУ-д эргүүлэн өгчээ.