Өнөөдөр гадаа -17 градусын хүйтэн байна. Цаг агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
12 дугаар сарын 17-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 348 дахь өдөр бөгөөд он дуусахад 14 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -17 хэмийн хүйтэн бол шөнөдөө -31 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 14. Сугар гараг. Чөлөөт эх одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цагт жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх зэрэг дэв дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
- “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,852.00 төгрөг, зарах нь 2855.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 39.20, зарах ханш 39.40, юанийн авах ханш 447.00, зарах ханш 448.00, вонийн авах ханш 2.40, зарах ханш 2.41 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 8.00 цагт АШУҮИС-ийн Ботаник дахь Хичэээлийн байранд “Эрүүл мэндийн сарбарын 100 жилийн ой: Уламжлалт анагаах ухааны салбар” хурал болно. Утас: 99192856, 99741854
- 9.00 цагт МУИС-ийн Номын санд "BUSINESS AND MANAGEMENT: GLOBAL AND LOCAL PERSPECTIVES" олон улсын хурал болно.
- 9.00 цагт МҮЭТСО-нд МҮЭХ-ны XXIII их хурал болно. Утас: 99027019, 88007709
- 9.30 цагт Монголбанкны Г байранд "Төв банкны бие даасан, хараат бус байдал, түүний эрх зүйн зохицуулалт" эрдэм шинжилгээний хурал болно.
- 10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
- 10.00 цагт НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас Шинэ жилийн баярын өмнө хийж буй хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээний талаар мэдээлнэ. Утас: 99176798
- 11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.
- 11.30 цагт Занабазарын нэрэмжид Дүрслэх урлагийн музейд Монголын урлагийн зөвлөл, Соёлын өвийн газар, “Рио Тинто Монгол” компанийн удирдлагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
- 11.30 цагт ШУА-ийн байранд “Манлайбаатар Дамдинсүрэн ба Барга, Өвөр Монголын үндэсний эрх чөлөөний тэмцлийн удирдагчид” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 98119897
- 14.00 цагт Монголын театрын музейд “Show Mongolia digital media”-аас жил бүр зохион байгуулдаг хүүхдийн төлөөх үйл ажиллагаа болно. Утас: 98116020, 99696257
- 14.00 цагт Зүүн хүрээ Дашчойлин хийдэд тус хийдийн мянган Өндөр гэгээнд жанч өргөх болон Жанлавцогзол номыг Соёмбо, Хэвтээ дөрвөлжин, Монгол бичгээр бичсэн бичвэрийг залах ёслол болно. Утас: 99073466, 99177459
- 15.00 цагт Техник, технологийн коллежийн байранд “Дэлхийн ур чадвар-2022” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох шилдгүүдийг тодруулна. Утас: 99519677
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр олон улсын "сармагчны өдөр"
- Энэ өдөр НАСА Сугар гариг луу сансрын хөлөг нисгэж байсан.
- 1567 оны энэ өдөр гүнж Мэри СкюБиеэ үнэлэгчдийн эсрэг хүчирхийллийг устгах олон улсын өдөр тохиож байна.
- Мөн Бутан улсад Үндэсний баярын өдөр тохиож буй.
- 1986 оны энэ өдөр АНУ-ын алдарт жүжигчин Emma Bell мэндэлжээ.
- 1989 онд "Симпсоныхон" хүүхэлдэйн киноны эхний анги дэлгэцээр гарч байжээ.ат Шотландын хатан хаан болж байжээ.
- 1915 оны энэ өдөр Америкийн бүжигчин, жүжигчин Дан Дали мэндэлжээ.
- 1953 оны энэ өдөр Маржори насан эцэслэжээ.