Өнөөдөр гадаа -19 градусын хүйтэн байна. Цаг агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Арванхоёрдугаар сарын 16-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 349 дахь өдөр бөгөөд он дуусахад 16 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -19 хүйтэн бол шөнөдөө -34 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 13, Бархасвадь гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой шар нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17.01 цагт жаргана. Тухайн өдөр морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2852.00 зарах нь 2855.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 39.00, зарах нь 39.50, харин авах нь юань 447.50, зарах нь 448.30, вон авах нь 2.40, зарах нь 2.41 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагаас Ардчилсан намын дарга М.Тулгат, ЕНБД Ч.Өнөрбаяр, дэд дарга Ч.Отгочулуу нар мэдээлэл хийнэ.
- 12.00 цагаас "Баянгол- Үйлдвэрлэл 2021" үзэсгэлэн худалдаа “Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар 1-р байрны үүдний танхим, Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2-р давхрын танхимд " болно.
- 13.00 цагаас "Түүх судлалын голомт-100 жил" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал "Чингис хаан" музейн хурлын танхимд болно.
Энэ өдөр дэлхийн түүүхэнд:
- Өнөөдөр Тайланд улсад Үндэсний спортын өдөр тохиож байна.
- Мөн Бангладеш болон Энэтхэг улсуудад Ялалтын баярын өдөр тохиож байгаа юм байна.
- 1968 оны энэ өдөр сүмогийн 35 дахь ёкозүна Фүтабаяма Садажи таалал төгсчээ.
- 1941 онд Дэлхийн II дайн: Япон улс Малайзын Мири болон Саравак хотуудыг эзлэн авч байжээ.
- 1946 онд Тайланд НҮБ-д элсжээ.
- 1971 онд Их Британи Бахрейн вант улсын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.