2 дугаар сарын 15-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 350 дахь өдөр бөгөөд он дуусахад 16 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 13 хэм хүйтэн бол шөнөдөө 31хэм хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 12, Гоё хүүхэн одтой, улаагчин тахиа өдөр. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2852.00 зарах нь 2855.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 39.00, зарах нь 39.50, харин авах нь юань 447.50, зарах нь 448.30, вон авах нь 2.40, зарах нь 2.41 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
Монголнюьс мэдээллийн төвд
- 10.30 цагт Онцгой байдлын газрын алба хаагч осолдсонтой холбоотой талийгаачийн ар гэрээс мэдэгдэл хийнэ
- 11.00 цагаас Монгол Улсад есөн тэрбум ам.долларын хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн цагдаагийн газарт шалгуулахаар хандаж буй талаар иргэд хэвлэлийн бага хурал зарлалаа.
- 11.30 Монголын цэвэр уст 10 гол дээр баригдах 33 усан цахилгаан станцын талаар тал бичээч Да.Жаргалсайхан мэдээлэл өгнө.
- 14.00 цагт “МОНГОЛЫН АРХЕОЛОГИ 2021” эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Номын сангийн 502 тоотод болно.
- “Монголын Худалдаа 100 жилд зориулсан "Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” сэдвийн дор олон улсын эрдэм шинжилгээний хурал болно
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Олон улсын цайны өдөр юм байна.
- 1903 оны энэ өдөр сүмогийн 32 дахь ёкозүна Таманишики Сан-Эмон мэндэлжээ.
- Мөн 1986 онд JYJ хамтлагийн Xiah мэндэлжээ.
- 1970 онд ЗХУ-ын "Venera 7" сансрын хөлөг Сугар гариг дээр амжилттай газарджээ.
- 2010 онд Австралийн Христмас арлын ойролцоо 90 хүн суулгаж явсан жижиг усан онгоц хад мөргөн сүйрч, 48 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байжээ.