Өнөөдөр гадаа -11 градусын хүйтэн байна. Цаг агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
12 дугаар сарын 14-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 348 дахь өдөр бөгөөд он дуусахад 17 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -11 хэмийн хүйтэн бол шөнөдөө -22 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 11. Сумъяа гараг. Шийдэмгий одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 16 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хуварга болох, дээдсээс халамж хүсэх, багш шавьд барилдах, шинэ гэр байр авах, хараал жатгыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
- Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно.
- “Уран уургач” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,852.00 төгрөг, зарах нь 2855.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 39.10, зарах ханш 39.60, юанийн авах ханш 447.00, зарах ханш 448.30, вонийн авах ханш 2.41, зарах ханш 2.42 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 9.00 цагт МУИС-ийн Номын санд “Дотуур байр-Хүүхэд хамгаалал” хэлэлцүүлэг болно.
2. 9.00 цагт ГХЯ-нд Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 110 жилийн ойд зориулсан “МОНГОЛ ТӨРИЙН ГАДААД БОДЛОГЫН ЭРТ, ЭДҮГЭЭ БА ИРЭЭДҮЙ” бага хурал болно.
3. 10.00 цагт Барилгын хөгжлийн төвд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Польш Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр аймгуудад барих цэвэрлэх байгууламж барих ажлын зураг төслийг хийсэн компани, төслийн гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай уулзана.
4. 11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн Удирдах зөвлөлийн шинэ гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
Төрийн ордонд
5. 10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдана.
6. 12.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо болон”КОВИД-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам хэлэлцэж, хяналт тавих Түр хорооны хамтарсан хуралдаан болно.
7. “Үндсэн хууль” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана. /Нийгмийн бодлогын байнгын хороо болон Түр хорооны хамтарсан хуралдааны дараа/
8. “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан болно. /Нийгмийн бодлогын байнгын хороо болон Түр хорооны хамтарсан хуралдааны дараа/
9. 14.00 цагт "КОВИД-19 цар тахлын үед агаарын бохирдол: Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх" сэдэвт зөвлөлдөх уулзалт болно.
10. 15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр олон улсын "сармагчны өдөр"
- Энэ өдөр НАСА Сугар гариг луу сансрын хөлөг нисгэж байсан.
- 1567 оны энэ өдөр гүнж Мэри Скюат Шотландын хатан хаан болж байжээ.
- 1915 оны энэ өдөр Америкийн бүжигчин, жүжигчин Дан Дали мэндэлжээ.
- 1953 оны энэ өдөр Маржори насан эцэслэжээ.