Өнөөдөр гадаа-9 градусын хүйтэн байна. Цаг агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Арванхоёрдугаар сарын 13-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 346 дахь өдөр бөгөөд он дуусахад 19 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -9 хүйтэн бол шөнөдөө -15 градус хүйтэн байх нь ээ.
- Аргын тооллын 12 сарын 13, Даваа гараг. Билгийн тооллын 10, Дэлгэрүүлэгч одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 32 минутад мандан, 17 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч нэмнэ.
- Валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2852.00 төгрөг, зарах нь 2854.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 39.10, зарах ханш 39.50, юанийн авах ханш 448.00, зарах ханш 449.50, вонийн авах ханш 2.41, зарах ханш 2.43 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт Нийслэлийн агаарын чанарын мэдээллийг БОАЖЯ-ны Хаан танхимд өгнө.
- 11.00 цагт ЭМЯ-наас коронавирусийн талаарх цаг үеийн мэдээллийг цахимаар өгнө.
- 15.00 цагт ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгийн 100 жилийн ойн хурал ДБЭТ-т болно.
Энэ өдөр дэлхийн түүүхэнд:
- 1989 оны энэ өдөр Америкийн алдарт дуучин Taylor Swift мэндэлжээ.
- 2011 онд Белгид Зул сарын супермаркет дотор нэгэн амиа золиослогч 6 хүний амийг хөнөөж, 125 хүнийг шархдуулж байжээ.
- 1951 онд Чикагогийн "WFMT" радио нэвтрүүлгээ цацаж эхэлжээ.
- 1959 онд III Archbishop Makarios Кипр улсын анхны ерөнхийлөгчөөр тодорчээ.