Өнөөдөр гадаа -5 градусын хүйтэн байна. Цаг агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
12 дугаар сарын 10-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 343 дахь өдөр бөгөөд он дуусахад 22 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -5 хэмийн хүйтэн бол шөнөдөө -19 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 7. Баасан гараг. Тооно одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 30 минутад мандан, 16 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба галийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
- Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
- Валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,852.00 төгрөг, зарах нь 2854.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 39.10, зарах ханш 39.50, юанийн авах ханш 448.00, зарах ханш 449.50, вонийн авах ханш 2.41, зарах ханш 2.43 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлээр “Хүний эрхийн үндэсний форум-2021”-ыг “Эрх чөлөө-Тэгш боломж-Эв нэгдэл” уриатайгаар Төрийн ордонд зохион байгуулна.
2. 10.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
3. 10.30 цагт: Төрийн ордны “e-Mongolia” мэдээллийн цэгт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 94999598
4. 11.00 цагт: ЭМЯ-наас коронавирусний талаар ээлжит мэдээлэл хийнэ.
5. 11.40 цагт: Монголын үндэсний музей, Соёмбо судлаач, цуглуулагч Б.Амарсанаатай хамтран зохион байгуулж буй "Монгол төрийн соёмбо" үзэсгэлэнг нээнэ. Утас 88117078
6. 12.00-14.00 цагт: Монгол Улсад орчин цагийн эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан "Эрүүл мэндийн технологи 2021" үзэсгэлэнг “Мишээл экспо” төвд нээнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1520 онд Мартин Лютер татгалзахыг шаардсан папын зарлигийг олон нийтэд дэлгэж шатааж байжээ.
- 1684 онд Исаак Ньютоны Кеплерийн хуулиудыг таталцлын онолоос гарган авсан бөгөөд энэ нь Deumu corporum цаасан дээр агуулагдсан байдаг.
- 1898 Испани Америкийн дайн албан ёсоор Парисын гэрээгээр дуусгавар болсон байна.
- 1901 онд Нобелийн энхтайвны анхны шагналуудыг Улаан загалмайн үүсгэн байгуулагч Жан Анри Дантан, энх тайвны төлөө тэмцэгч Фредерик Пассид гардуулсан аж