1 сар:
Үзэсгэлэнтэй, царайлаг. Хувцаслах дуртай. Амархан уйддаг ба сэтгэл хөдлөлөө ихэвчлэн ил гаргадаг. Сэтгэл нь шархалсан үед эдгэрэх гэж уддаг, маш эмзэг байдаг. Хэдий тийм боловч бусдад халамжтай, сайхан сэтгэлтэй. Бага зэрэг зөрүүд зан чанартай.
2 сар:
Хийсвэр болон бүтээлч сэтгэхүй өндөртэй. Маш хурц ухаантай. Чимээгүй, даруу төлөв зантай ба хүнэнч, итгэл даахуйц. Эмзэг, амархан шархалж гомддог. Амархан уурладаг боловсч түүнийгээ ил гаргадаггүй. Гаднаа биш ч дотроо маш романтик. Зорилгодоо хүрэхдээ тууштай, зоригтой. Шаргуу түрэмгий зан чанарт дурладаг.
3 сар:
Маш сэтгэл татам зан чанартай. Төрөлхийн шудрага, өглөгч бас өрөвч зөөлөн. Амар амгалан, тайван байдалд дуртай боловч мөн түргэн ууртай. Итгэл даахуйц, сайхан сэтгэлийн хариуг эргэж төлдөг. Гэхдээ сэтгэл хөдлөлөө дотроо нууж, ил гаргахгүй байдаг хандлагатай. Толгой дотроо ихэнхи цагаа өнгөрүүлдэг.
4 сар:
Хөгжилтэй, хошин шогийн мэдрэмжтэй хүмүүс байдаг. Өөртөө итгэлтэй, бусадтай хамтарч ажиллахдаа гарамгай. Бусдад инээд хөөр, урам зориг бэлэглэхдээ сайн ба сэтгэл хөдлөлөө төвөггүй илэрхийлдэг. Дуу хөгжим, спорт, аялалд дурладаг. Үргэлж шинэ адал явдал эрэлхийлж, тушаал дагах дургүй, өөрийнхөөрөө байхыг илүүд үздэг.
5 сар:
Маш идэвхитэй амьдралтай хүмүүс. Хурц ухаантай, маш эрч хүчтэй, урам зоригтой. Бусдыг өөртөө татдаг, анхаарлын төвд байх дуртай. Урлаг, уран зохиолд сонирхолтой, гэртээ удаан байх дургүй. Их мөрөөдөмтгий. Ганцаараа байх дургүй, амархан уйддаг. Дотроосоо ч гаднаа ч үзэсгэлэнтэй. Гэхдээ их зөрүүд, амархан уурладаг. Хөдөлмөрч.
6 сар:
Энэ сард төрсөн хүмүүс бусад хүмүүсийг мэдрэмжинд их анхаарал хандуулдаг, эмзэг. Үргэлж өөрийн мэдрэмжээ ил гаргаад байдаггүй ч дотроо өөрийн бүхэл бүтэн хорвоо ертөнцийг агуулж байдаг. Нууцлаг, ойлгоход төвөгтэй, гэвч нөхөрсөг бас яриасаг. Тиймээс хүмүүс таны эргэн тойронд байх дуртай.
7 сар:
Энэ сард төрсөн хүмүүс эелдэг, амгалан хүмүүс ба нөхөрсөг, сайхан сэтгэлтэй. Бүх талаараа сэтгэл татам, үзэсгэлэнтэй боловч ойртож дотносоход амаргүй. Амархануучилдаг боловч хэзээ ч мартдаггүй. Гаднаа итгэлтэй, баяртай мэт харагдавч дотроо асуудал, сэтгэлийн шархуудаа нууж байдаг. Адал явдалд дуртай, эрч хүчтэй.
8 сар:
Зөрүүд, сониуч, биеэ даасан. Өөрийн бодлоо илэрхийлэхээс айддаггүй. Эрсдэл гаргах дуртай. Сайхан сэтгэлтэй, өөртөө итгэлтэй, зоригтой зан чанартай. Их ярьж, дуулах сонирхолтой. Өөрт нь итгэдэггүй хүмүүст дургүй, ямагт хайрлуулахыг хүсч байдаг.
9 сар:
Анхаарал татах дуртай. Зөвлөгөө өгөхдөө сайн, нөхөрсөг учраас маш олон найзуудьай байх тал бий. Хүмүүст их найдлага тавьдаг учраас сүүлд нь урам хугарч хоцордог. Мэдрэмжтэй, сайхан сэтгэлтэй, бүтээлч учраас чадхаараа хүмүүст туслахыг хичээдэг. Сул тал төгс байх гэж хичээдэг. Уурлахаараа зөрүүд, мөн хөнгөн хуумгай.
10 сар:
Идэвхитэй нийгмийн амьдралтай, найзуудаа маш их хайрлаж, хүндэлдэг. Биеэ даасан, олны дунд байх дуртай, яриасаг. Ойр ойрхон уурлаж орхидог. Амархан гутардаг ч мөн амархан баярладаг. Ухаалаг, өндөр мэдрэмжтэй, зоригтой. Маргаан, зөрчлөөс зайгаа барих гэж хичээдэг.
11 сар:
Энэ сард төрсөн хүмүүс ихэвчлэн мэдрэмжээ нууж байдаг нууцлаг хүмүүс. Бусдаар юу хийлгэхээ заалгах дургүй. Өөрийнхөөрөө. Хүчтэй хүсэл тэмүүлэлтэй, зоригтой, аюултай. Шинэ хүмүүстэй амархан танилцдаг. Гэр бүл, хайртай хүмүүсээ хайр халамжаар дутаадаггүй. Дотны хүмүүстээ амархан туниж гомддог.
12 сар:
Ярилцахад хялбар боловч ойлгоход төвөгтэй хүмүүс. Амархан уйддаг, тэвчээргүй, яаруу. Хамт байхад хөгжилтэй, зугаатай. Өрсөлдөөнд дуртай, хамгийн шилдэг нь байх гэж хичээдэг. Яаж найз нөхөдтэй болохоо мэддэг ба эелдэг, идэвхитэй. Алсын хараатай, зохион байгуулах чадвартай. Бүдүүлэг, шудрага бус хүмүүст дургүй.