Өнөөдөр гадаа -4 градусын хүйтэн байна. Цаг агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
12 дугаар сарын 06-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 339 дахь өдөр бөгөөд он дуусахад 26 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -4 хэмийн хүйтэн бол шөнөдөө -20 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 2, Суулга одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 26 минутад мандан, 17 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эмнэлгийн үйл хийх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй.
- Валют арилжааны төвд ам.долларын ханш авах нь 2852.00, зарах нь 2854 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 39.20, зарах нь 40.20 , юань авах нь 447.00, зарах нь 448.00 байгаа бол вон авах нь 2.41, зарах нь 2.42 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 8.00 цагт "UB Palace"-т МАН-ын 30 дугаар их хурал эхэлнэ.
2. 8.30 цагт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхээс "Эрдэм судлалын-Ю.Цэдэнбал академи"-ийн ТУЗ-ийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын багш, Академич Ч.Авдай, гүйцэтгэх захирал Ш.Хишигсүрэн тэргүүтэй хүмүүс Юмжаагийн Цэдэнбал агсныг цагаатгасан тогтоолыг хүлээн авна.
3. 10.00 цагт БОАЖЯ-нд тус яамны удирдлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НХМГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлнэ. Утас: 94044104, 88862678
4. 10.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт "Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны цахим толь"-ийн нээлт болно. Утас: 80204691
5.11.00 цагт Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Ерөнхийлөгчийн илгээлт: 2100" хөтөлбөрийг танилцуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Испани улсад Үндсэн хуулийн өдөр тохиож байна.
- 2006 онд НАСА Марс гариг дээр шингэн ус оршин байгааг харуулсан гэрэл зургийг дэлхий нийтэд дэлгэжээ.
- 2015 онд Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улсад улс төрийн сонгууль болжээ. Ингэхдээ 17 жилийн турш анх удаа Венесуэлийн Нэгдсэн Социалист нам ялагдал хүлээсэн байна.
- 1998 онд Венесуэл улсын ерөнхийлөгчөөр Hugo Chбvez сонгогдож байжээ.
- 1947 онд Флорида дахь "Everglades"үндэсний парк нээлтээ хийж байжээ.