Өнөөдөр гадаа 4 хэм хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
11 дүгээр сарын 24-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 331 дахь өдөр бөгөөд он дуусахад 36 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 4 хэмийн хүйтэн бол шөнөдөө 18 хэм хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 21, найралт эх одтой, улаагчин үхэр өдөр. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу хонь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хуврага болох, багш шавьд барилдах, номын ашиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2851.00, зарах нь 2853 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 38.80, зарах нь 39.80, харин юань авах нь 446.20, зарах нь 447.00, вон авах нь 2.39, зарах нь 2.41 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 9.30 цагт “Туушин” зочид буудалд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы нээлт болно. Утас: 99088148
2. 10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
3. 10.00 цагт МУИС-ийн хичээлийн II байрны А зааланд "МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг" гардуулах ёслол болно.
4. 11.00 цагт Монголын театрын музейд "Монгол цирк 80 жил” дүрслэх урлагийн үзэсгэлэн, “Циркус хадгаа” хувийн цуглуулга, “Би цирк үзмээр байна” гар зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
5. 11.00 цагт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд "Эрдмийн хишиг" тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулна. Утас: 80204691
6. 11.00 цагт Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлжэгч агентлаг Хөдөлмөр эрхлэлтийн газрын дэргэд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийн нээлт болно.
7. 11.30 цагт МУИС-ийн хичээлийн I байранд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол болно.
8. 19.00 цагт Улаанбаатар дахь Русский домд "Гэм зэм" романаас сэдэвлэсэн "Гэм зэм" постдрамын жүжиг тоглоно.
"Монгол ньюс" мэдээллийн төвд
9. 11.00 цагт Үндэсний хувцас үйлдвэрлэгчид болон Оёдлын холбооноос “Дээлтэй даваа гараг” үндэсний уриалгаа танилцуулна.
10. 11.30 цагт Иргэд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Үндсэн хууль зөрчсөн асуудлын талаар мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг арилгах олон улсын өдөр тохиож байна.
- Мөн Индонез улсын Багш нарын баярын өдөр тохиож байгаа юм байна.
- 1891 оны энэ өдөр сүмогийн 28 дахь ёкозүна Оонишики Үйчиро мэндэлж байжээ.
- 2015 онд Ромын Католик сүмийн 266 дахь пап лам Африкт анх удаагаа зочилжээ.
- 1999 онд 5 настай Куб хүү Elian Gonzalez-г Флоридагийн эргээр хөвж явахад ньнэгэн загасчин эр аварч байжээ.