"Тоонот" студи 2018 оноос уран бүтээлчдээр багаа бүрдүүлж, сонирхолтой уран бүтээлүүд хүргэж буй. Тус студи хөгжмийн найруулагч, дууны инженер Э.Дэлгэрмөрөн, продюсер, реппер Desant буюу Г.Батболд, дуучин Jason (Б.Баяржавхлан), реппер OZ-trip (Э.Золбоо), Bilgang (Э.Билгүүн), ThunderZ (Б.Өлзий-Учрал), "Digital" хамтлагийн Эрка (Г.Эрдэнэбилэг), Г.Уянгадарь нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээл туурвиж байна.
Тус студиэр овоглож буй уран бүтээлчид хамтарсан “Toonot volume 1”, “Toonot volume 2” цомгоо гаргаж, сонсогчидтойгоо баяраа тэмдэглэсэн. Харин энэ удаа гурав дахь цомгоо хүргэж, тоглолт хийхээр болжээ. Тоглолт энэ сарын 19-нд "UG palace"-т болох аж.