“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Занабазарын Нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран "Хайрцагтай музей" хөтөлбөрийг зохион байгууллаа.
Музей нь соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах үүрэгтэй байгууллага учир нийгмийн бүх бүлэгт хүрч ажиллахыг эрмэлзэж байгаа ажээ.
Иймээс сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж буй өсвөр насны хүүхдүүдэд зориулан уг хөтөлбөрийг хэрэгжүүлж, соёлыг түгээхийг зорьж буй гэнэ.
Уг хөтөлбөрийн хүрээнд музейн үзмэрийг дуурайлган хийсэн жижиг загваруудын тусламжтайгаар хүүхэд залуучууд, тусгай хэрэгцээт иргэдэд музейн үзмэрийг гараараа барьж, мэдэрч, хийц загварыг нь нарийвчлан мэдрэх, үзмэрийн талаар мэдэгдэхүүнтэй болгох зорилготой үр дүнтэй ажил боллоо гэж Соёлын яамнаас мэдээллээ.