Монгол Улсад мутацлагдсан вирус эрчимтэй тархаж байгаа учир энэ сарын 9-өөс эхэлж "Монголоос Япон Улс руу зорчих иргэд (визний төрөл, иргэншил хамаарахгүй бүх зорчигч) тусгаарлан ажиглах байранд 3 хоногийн тусгаарлалтын журам" үйлчлэх болсон Япон Улсын "Эрүүл мэнд , хөдөлмөр, нийгэм хамгааллын яам"-аас мэдээлжээ.
Тусгаарлах байрыг Япон Улсын Хилийн хорио цээрийн албанаас бэлтгэн гаргаж байгаа бөгөөд холбогдох зардлыг Япон Улсын Засгийн газраас гаргана. PCR шинжилгээг 3 дахь хоног дээр авч сөрөг гарвал гэрийн тусгаарлалтад шилжүүлнэ.
Гэрийн тусгаарлалт хилээр нэвтэрснээс хойш 14 хоног байна.
Вакцины гэрчилгээ нь хүчинтэй улс орнуудад Pfizer, AstraZeneca, Moderna вакцины бүрэн тунд хамрагдсан бол гэрчилгээгээ үзүүлж 3 хоног гэрээр тусгаарлагдах боломжтой юм байна.