Сармис эрүүл мэндэд тустай, олон талын ашиг шимтэй ургамал гэдгийг хүн төрөлхтөн эртнээс мэдэж, хэрэглэж ирсэн. Ялангуяа Ази тивийн олон орны уламжлалт хүнсний жагсаалтад багтдаг бөгөөд ихэвчлэн “түүхийгээр” нь хэрэглэх нь илүү тустай хэмээдэг. Тэгвэл хөлдөөсөн сармис илүү ашиг тустай болохыг БНСУ-ын эрдэмтэд хулганад хийсэн судалгаагаараа баталсан гэдгийг “Planet today” нийтлэв. Тодруулбал, 70 хувийн этилийн спиртэд хийсэн сармисыг хасах 60 градуст хөлдөөхөд онцгой ашиг шимтэй болдог гэнэ. Ингэж боловсруулсан бүтээгдэхүүнийг LTAG гэж нэрлэжээ. Мансууруулах бодисонд дасалтай хулгануудад 28 хоногийн хугацаанд ийнхүү бэлтгэсэн сармисыг тогтмол өгчээ. Ингэхэд цусан дахь чихрийн хэмжээ буурч, бусад үзүүлэлтүүд нь хэвийн түвшинд хүрсэн аж.
Бэлтгэсэн Э.Хана