Өнөөдөр гадаа -7 градусын хүйтэн байна. Цаг агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Арванхоёрдугаар сарын 9-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 342 дахь өдөр бөгөөд он дуусахад 23 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -7 хэмийн хүйтэн бол шөнөдөө -24 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн дунд цагаан хулгана сарын шинийн 6. Бархасвадь гараг. Тооно одтой, долоон улаан мэнгэтэй, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 30 минутад мандан, 16 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.
- Валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,852.00 төгрөг, зарах нь 2854.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 39.10, зарах ханш 39.50, юанийн авах ханш 447.50, зарах ханш 449.00, вонийн авах ханш 2.41, зарах ханш 2.42 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00 цагт "1921ОНЫ АРДЫН ХУВЬСГАЛ-100 ЖИЛ": түүх ба орчин үе" олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордны Сүхбаатар танхимд болж байна.
- 10.00 цагт Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр ХНХЯ, Германы GFA компани хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсад Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн үр дүнг “Туушин” зочид буудалд танилцуулна.
- 10.00 цагт: Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
- 11.00 цагт Авилгын эсрэг олон улсын өдрөөр Иргэний нийгмийн байгууллагууд Шилэн дансны хөдөлгөөнд нэгдэж байгаа талаар “Шилэн дансны хөдөлгөөн” эвслээс "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
- 11.00 цагт: Олон улсын хүний эрхийн өдрийг угтаж НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн хэрэгжилтээс хүлээгдэж буй үр дүнг Хэвлэлийн хүрээлэнд танилцуулна.
- 11.00 цагт: ХНХЯ-ны Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Шилдэг старт ап залуу, залуучуудын багт санхүүгийн дэмжлэг олгох улсын аварга шалгаруулах уралдаан”-ы шалгаруулалт болно.
- 14:00 цагт Төрийн ордны “e-Mongolia” мэдээллийн цэгт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхнээ:
- Өнөөдөр Авлигатай тэмцэх олон улсын өдөр тохиож байна.
- 1990 онд SHINee хамтлагийн Minho мэндэлжээ.
- 1987 оны энэ өдөр Унгарын хөлбөмбөгчин бөгөөд Германы «Хоффенхайм» болон Унгарын шигшээд довтлогч Адам Салаи мэндэлжээ.
- 1953 оны энэ өдөр Америкийнтайз, дэлгэцийн жүжигчин, продюсер Жон Малкович мэндэлжээ. Тэрбээр «Оскарт» хоёр удаа нэр дэвшиж байсан аж.
- 1870 оны энэ өдөр Мексикийн хуульч, улс төрч бөгөөд 1914 онд богинохон хугацаанд тус улсын ерөнхийлөгчөөр ажилласан Франсиско Карбахал мэндэлж байжээ.
- 2012 онд болсон Мексикийн онгоцны ослын үеэр 7 хүн амь насаа алдаж байжээ.