Есдүгээр сарын 28-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 271 дахь өдөр бөгөөд он дуусахад 94 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 3 хэмийн дулаан бол шөнөдөө -7 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 22, Гөрөөсөн толгой одтой, шаргагчин туулай өдөр. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсэээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, мал аж ахуйг үйл, удирдлагын суудалд уух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ ундаа олдоно.
- Валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,848.00 төгрөг, зарах нь 2851.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 39.10, зарах ханш 39.50, юанийн авах ханш 441.80, зарах ханш 442.70, вонийн авах ханш 2.42, зарах ханш 2.44 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд
- 11:00 цагт ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хүргэнэ.
- 9.00 цагт Дэлхийн банкнаас жилд хоёр удаа шинэчлэн гаргадаг Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг танилцуулах цахим хэвлэлийн хурал болно. Утас: 70078207, 99778587
- 10.00 цагт Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Андрей Михнев, Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану нар Монголын эдийн засгийн төлөвийг цахимаар танилцуулна. Утас: 70078207, 99778587
- 10.00 цагт “Русский дом”-д Монгол-Орос дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй хөдөө аж ахуйн, замын машин, тоног төхөөрөмжийн төрөлжсөн “Спецмаш-2021” үзэсгэлэн үргэлжилнэ. Утас: 99049074, 99190746, 80465680
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- “Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” тохиож байна.
- Өнөөдөр Дэлхийн зүрхний өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Кофены олон улсын өдөр тохиож байгаа юм байна.
- 2009 онд Номхон далайн өмнөд хэсэгт 8.1 баллын хүчтэй газар хөдөлж, үүний араас асар хөнөөлтэй цунами үүсч 190 гаруй хүний амийг авч оджээ. Энэхүү газар хөдлөлт нь 2009 онд болж байсан газар хөдлөлтүүдээс хамгийн хүчтэй нь байсан аж.
- 2013 онд Нигерь улсын Gujba хотын нэгэн коллежийн гадаа "Boko Haram" хэмээн нэрлэгдсэн террорист бүлгэм сурагчид руу гал нээж, 42 хүн алуулжээ.
- 1971 онд хэмжээлшгүй эрхт султант улс болох Оман нь Арабын лигт албан ёсоор оржээ.