Есдүгээр сарын 27-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 270 дахь өдөр бөгөөд он дуусахад 95 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 13 хэмийн дулаан бол шөнөдөө 1 градус дулаан байх нь ээ. Өдөртөө цас орно.
- Билгийн тооллын 21, Чөлөөт эх одтой, шар бар өдөр. Энэ өдөр нохой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, Эл өдөр эе эвээ олох, хамтын хөдөлмөр эхлүүлэх, гэрээ хийх, хурим найр хийж, бэр гуйх, гэр байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулахад тохиромжгүй.
- Манай улсын голлох валют болох ам.долларын авах ханш 2849.00, зарах нь 2851.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 39.20, зарах нь 39.50, юань авах нь 441.50, зарах нь 442.50, вон авах нь 2.42, зарах нь 2.44 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Үйлдвэр худалдааны яамны дэмжлэгтэйгээр Хөдөө аж ахуйн болон Зам барилгын машин тоног төхөөрөмжийн төрөлжсөн “Спецмаш-2021” үзэсгэлэнгийн нээлт болно.
- 11.00 цагт ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1980 оны энэ өдөр сүмогийн 68 дахь Монголын анхны ёкозүна Долгорсүрэнгийн Дагвадорж (Асашорюү Акинори) мэндэлжээ.
- Өнөөдөр Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна.
- 1982 оны энэ өдөр Америкийн реппер, дуучин, продюсер Lil Wayne мэндэлжээ.
- 2003 онд Европын сансрын хиймэл дагуул болох "SMART-1"-ыг хөөргөжээ.