9 дүгээр сарын 22-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 265 дахь өдөр бөгөөд он дуусахад 100 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 17 хэмийн дулаан бол шөнөдөө 1 хэм дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 17, Дэлгэрүүлэгч одтой, харагчин тахиа өдөр. Эл өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлэгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
- “Уран уургач” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,848.00 төгрөг, зарах нь 2851.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 39.10, зарах ханш 39.40, юанийн авах ханш 440.50, зарах ханш 441.50, вонийн авах ханш 2.41, зарах ханш 2.43 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- "MONGOLIA MINING 2021" уул уурхайн үзэсгэлэн Буянт-Ухаа спортын ордонд нээлтээ хийнэ. Тус үзэсгэлэн энэ сарын 22-24 өдөр үргэлжилнэ.
- 12.00 цагт Ньюс мэдээллийн төвд #NoNaadam хөдөлгөөнийхөн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1958 оны энэ өдөр Сенегалийн хөнгөн атлетикч Амаду Диа Ба мэндэлжээ.
- 1989 оны энэ өдөр БНСУ-ын алдарт охидын хамтлаг болох Girls' Generation хамтлагын гишүүн Hyoyeon мэндэлжээ.
- 1994 онд GOT7 хамтлагын гишүүн Jr мэндэлжээ.
- 2013 онд Пакистан улсаын ариун сүмийн гадаа амиа золиослогч бөмбөг дэлбэлснээс болж 75 орчим хүн амь насаа алджээ.
- 1957 онд Хайтид Franзois Duvalier ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэрээр хамгийн анхны өнгөт арьст ерөнхийлөгч болсон аж.
- 1955 онд Их Британид ITV телевиз хамгийн анхны шууд эфирийг хийжээ.