Морингийн давааны шинэ суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөө гарчээ. Эл төлөвлөгөөний дагуу тус газарт 129 га талбайд орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ажлын байрыг цогцоор нь шийдвэрлэхээр зорьж буй. Эхний ээлжид 34 га газарт 1700 өрхийн залуусын хороолол, 640 хүүхдийн суудалтай 3 сургууль, 2 өрхийн эмнэлэг, 240 хүүхдийн 2 цэцэрлэг, 100 ортой 2 эмнэлэг гэх мэт бүтээн байгуулалтын томоохон ажил төлөвлөгдөж бэлтгэл ажил буюу инженерийн дэд бүтцийн ажил эхэлсэнийг НОСК” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан танилцуулав. Төслийн дулаан хангамжийн бүтээн байгуулалтын ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Мон илч” ХХК, “Рино Инженеринг” ХХК-ий түншлэл хамтран гүйцэтгэж байгаа бол Азийн хөгжлийн банкны 5,0 сая ам.долларын санхүүжилтээр цэвэр бохир усан хангамж, цахилгаан хангамж, холбоо мэдээллийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж байна. Энэхүү шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын ажил нь инженерийн болон нийгмийн дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэж буйгаараа бусад төслүүдээс онцлог давуу талтай шийдэл болж байгаа юм.