Долдугаар сарын 22-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 203 дахь өдөр бөгөөд он дуусахад 163 хоног үлдлээ.
- Улаанбаатарт өдөртөө 23, шөнөдөө 15 хэм дулаан байна.
- Билгийн тооллын 13, Суулга одтой, цагаагчин хонь өдөр. Өдийн наран 05.16 цагт мандаж, 20.40 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үсээ засуулбал жаргал ирнэ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2848.00, зарах нь 2850.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 38.00, зарах нь 38.80, харин юань авах нь 439.00, зарах нь 440.50 вон авах нь 2.45, зарах нь 2.48 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00 цагт Улсын эмнэлгүүдээс анхлан Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт “ХОДООД БОЛОН УУШГИНЫ ДУРАНГИЙН ЭХО” оношилгооны шинэ тоног төхөөрөмжийн нээлтийн үйл ажиллагаа болно.
- 11.00 цагт ШӨХТГ-аас хэвлэлийн бага хурал зарлаж бна. Шатахууны асуудлаар хийсэн хяналт, шалгалттай холбоотой асуудлыг олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1099 оны энэ өдөр загалмайтнууд Иерусалимын хаант улсыг байгуулсан.
2. 1246 оны энэ өдөр Италийн аялагч, Францын лам Жованни да Плано Карпини Монголын эзэнт гүрний нийслэл Хархоринд ирсэн анхны Европ хүн болжээ.
3. 1306 оны энэ өдөр Францын хаан Цагаан Филипп тус улсаас бүх еврей үндэстэн хүмүүсийг хөөн гаргахыг тушаасан.
4. 1456 оны энэ өдөр Унгарын арми Белградыг Османы дарлалаас чөлөөлсөн.
5. 1790 оны энэ өдөр Францад сүмийн хөрөнгийг хураан улсынх болгожээ.
6. 1795 оны энэ өдөр Испани өөрийн колони Гаитын зүүн хэсэг Санто-Домингог чөлөөлөх гэрээн гарын үсэг зуржээ. Франц болон Испани улсад хоёр хуваагдсан Гаитийн арал нэгдсэн.
7. 1814 оны энэ өдөр Индианы таван омог АНУ-тай энхийн гэрээ байгуулж, Англид дайн зарлав.
8. 1929 оны энэ өдөр ЗХУ-Хятадын дайн эхэлжээ.
9. 1946 оны энэ өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг үүснэн байгуулжээ.
10. 2009 оны энэ өдөр нар 6 минут 39 секунд бүтэн хиртсэн удаатай.