Долдугаар сарын 21-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 202 дахь өдөр бөгөөд он дуусахад 164 хоног үлдлээ.
- Улаанбаатарт өдөртөө 24, шөнөдөө 12 хэм дулаан байна.
- Билгийн тооллын 12, Эрхтний тэнгэрт одтой, цагаан морь өдөр. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрднийн зүйл авах, лусыг тахих, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар явах хүн баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2848.00, зарах нь 2850.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 38.00, зарах нь 38.80, харин юань авах нь 439.00, зарах нь 440.50 вон авах нь 2.45, зарах нь 2.48 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11:00 цагт ЭМЯ-аас ээлжит мэдээллээ өгнө.
- 11:30 цагт Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2021 оны эхний хагас жилийн статистик үзүүлэлт танилцуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 365 оны энэ өдөр Грекийн Крит аралд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас цунами үүсэж Ливи, Египетийн эрэг дагуу маш их хохирол учруулжээ. Олон мянган хүн амь үрэгдсэнээс гадна дэлхийн Долоон гайхамшгийн нэг Александрын гэрэлт цамхаг хэсэгчлэн сүйджээ.
- 905 оны энэ өдөр Италийн хаан I Беренгар болон Унгарын хөлсний арми Верон дахь Францын армийг бут цохижээ. III Людовик хаан олзлогдон, тангаргаа зөрчсөнийхөө төлөө нүдээ сохлуулжээ.
- 1568 оны энэ өдөр Наян жилийн дайны Геммингений тулаан болжээ.
- 1718 оны энэ өдөр Австри-Турк, Турк-Венецийн дайныг эцэслэсэн Поссаровын энхийн гэрээг байгуулагджээ.
- 1774 оны энэ өдөр Орос ба Османы эзэнт гүрэн Кукук-Кайнарджийн гэрээ байгуулж Орос-Туркийн дайныг (1768–1774) дуусгажээ.