365 оны энэ өдөр Грекийн Крит аралд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас цунами үүсэж Ливи, Египетийн эрэг дагуу маш их хохирол учруулжээ. Олон мянган хүн амь үрэгдсэнээс гадна дэлхийн Долоон гайхамшгийн нэг Александрын гэрэлт цамхаг хэсэгчлэн сүйджээ.
905 оны энэ өдөр Италийн хаан I Беренгар болон Унгарын хөлсний арми Верон дахь Францын армийг бут цохижээ. III Людовик хаан олзлогдон, тангаргаа зөрчсөнийхөө төлөө нүдээ сохлуулжээ. (902-ыг үзнэ үү) [1].
1568 оны энэ өдөр Наян жилийн дайны Геммингений тулаан болжээ.
1613 оны энэ өдөр Москвад Романовын удмын анхны хаан Михаил Федорович Романовыг Оросын хаан ширээнд залах ёслол болжээ.
1718 оны энэ өдөр Австри-Турк, Турк-Венецийн дайныг эцэслэсэн Поссаровын энхийн гэрээг байгуулагджээ.
1774 оны энэ өдөр Орос ба Османы эзэнт гүрэн Кукук-Кайнарджийн гэрээ байгуулж Орос-Туркийн дайныг (1768–1774) дуусгажээ.
1798 оны энэ өдөр Наполеоны цэргүүд Каирын ойролцоо Пирамидын тулалдаанд Осман-. Мамлюкийн армийг бут цохижээ.
1831 оны энэ өдөр Бельгийн анхны хаан Леопольд хаан ширээнд заларчээ.
1917 оны энэ өдөр Орост Түр засгийн газар байгуулагдаж, А.Ф.Керенский толгойлох болжээ.
1918 оны энэ өдөр татаарууд Герман улсад хандан эзлэгдсэн Крымийг Татарын хаант улс хэмээн тунхаглах хүсэлт гаргажээ.
1940 оны энэ өдөр Латви, Литва, Эстонийн парламент Зөвлөлт засгийг тунхаглажээ.
1944 оны энэ өдөр Клаус фон Стауффенберг болон бусад дөрвөн офицер Адольф Гитлерийг хороох 7-р сарын 20-ны хуйвалдаанд оролцсоныхоо төлөө цаазлуулжээ.
1949 оны энэ өдөр АНУ-ын Сенат Хойд Атлантын гэрээг соёрхон баталжээ.
1953 оны энэ өдөр ЗХУ Зүүн Берлин хотын оршин суугчдад үнэгүй хоол хүнс тараахаа зогсоохыг АНУ-аас шаарджээ.
1954 оны энэ өдөр Женевийн хэлэлцээрээр Вьетнамыг Хойд Вьетнам, Өмнөд Вьетнам гэж хувааснаар Вьетнамын иргэний дайн зогсжээ.
1960 оны энэ өдөр Шри Ланкийн Засгийн газрын тэргүүн Сиримаво Бандаранаике сонгогдож, дэлхийн анхны эмэгтэй ерөнхий сайд болжээ.
1969 оны энэ өдөр сансрын «Аполлон» хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын сансрын нисгэгч Нил Армстронг Саран дээр буусан анхны хүн болжээ.
1973 оны энэ өдөр Норвегийн Лиллехаммер хотод Моссадын (Израиль) тагнуулууд нэгэн рестораны зөөгчийг 1972 оны Мюнхений Олимпын наадмын үеэр Израилийн баг тамирчдын аллагад оролцсон гэж андууран хөнөөжээ.
1976 оны энэ өдөр Ирландад суугаа Их Британийн элчин сайд Кристофер Эварт-Биггс алагджээ.
1977 оны энэ өдөр Ливи - Египетийн дөрвөн өдрийн дайн эхэлжээ.
2007 он ы энэ өдөр Харри Поттерийн тухай "Харри Поттер ба Үхлийн Шүтээн" хэмээх долоо дахь ном хэвлэгдэн гарчээ.
2008 оны энэ өдөр Непал улс анхны ерөнхийлөгчөө сонгожээ.
2011 оны энэ өдөр НАСА-гийн Сансрын “Шаттл” хөтөлбөр дуусжээ