Долдугаар сарын 20-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 201 дахь өдөр бөгөөд он дуусахад 164 хоног үлдлээ.
- Нийслэлд үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 24-26 хэм дулаан байна.
- Билгийн тооллын 11. Ангараг гараг. Онгоц одтой, зутаван шар мэнгэтэй, шарагчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2847.00, зарах нь 2850.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 38.00, зарах нь 38.70, харин юань авах нь 440.00, зарах нь 441.30 вон авах нь 2.46, зарах нь 2.48 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 12.00 цагт "АЧЛАЛТ ХҮҮХДҮҮД" хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн төвөөс "ковид-19" өвчин туссан болон Вакцины нөлөө"-ний талаар тус төвөөс мэдээлэл хийнэ
- 12.00 цагт МУК буюу Хөгжим бүжгийн коллежийн багш нарын төлөөлөл Боловсролын сайдын хийсэн мэдэгдэлд хариу тайлбар хүргүүлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Африкийн улсуудын Мод тарих үндэсний өдөр.
- Мөн өнөөдөр Коста Рикад Инженерүүдийн баярын өдөр тохиож байгаа юм байна.
- Колумба улс Тусгаар тогтнолоо зарлаж байжээ.
- 2015 онд АНУ болон Куба улсууд дипломат харилцаагаа сэргээжээ.
- 1949 онд Израйл болон Сири 19 сарын дайныг эцэслэх гэрээнд гарын үсэг зуржээ.
- 1940 онд Дани улс Үндэсний лигээс гарчээ.